“Нүүрсний хулгай”-д шалгагдахаасаа урьтаж гадагшаа зугтсан Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч асан Н зүсээ хувилгасан байхад нь Хятадад саатуулжээ

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин 18 сек
40
legacy:radnaased/318388449_606269297924300_1484389114043404273_n.jpg

Засгийн газраас зарласан авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны нэг болох Шувуу ажиллагааны хүрээнд АТГ болон бусад хууль хяналтын байгууллагынхан хамтран, гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийг эх оронд нь авч ирж шалгах ажлыг эрчимтэй зохион байгуулж буй. Ингэхдээ олон нийтийн анхаарлын төвд байгаа нүүрсний гэх хэрэгт холбоотой боловч хилээр оргон зайлсан хүмүүсийг эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлж байна.

Тухайлбал, нүүрсний гэх хэрэгт иргэн Н буюу УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч байсан эрэгтэйг шалгах шаардлагатай хэмээн хууль хяналтынхан үзэж яллагдагчаар татсан. Гэвч түүний хувьд шалгагдахаасаа урьтаж хилээр гарч зугтсан бөгөөд хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг хийж ирсэн байдаг. Харин түүнийг өчигдөр буюу есдүгээр сарын 15-нд өдөр гадаад төрхөө өөрчилсөн байдалтай байсныг БНХАУ-ын НАХЯ-ны мөрдөгчид Бээжин хотын захын дүүрэгт орогнож байсныг олж тогтоосон байна.

Эргэн сануулахад, түүний хувьд өнгөрөгч оны 12 дугаар сард БНСУ руу ниссэнээс хойш БНХАУ-ын Шанхай хот, Макао зэрэг улсаар оргон зайлж байсан бөгөөд одоогоор пасспорт бичиг баримтын зураг зөрүүтэй боловч гар хурууны хээ таарч байгаа аж. Иймээс түүнийг саатуулж, АТГ болон ГИХГ хамтран буцаан авчрах ажиллагааг хийж байна.

Ташрамд дурдахад, нүүрсний гэх хэрэгт холбоотой хэмээн зарлагдаж байсан хүмүүсийн нэрс дунд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн нэр ч багтаж байсныг мэдэж буй. Ингэхдээ шалгагдахаасаа урьтаж хилээр гарсан ч Бээжингээс баригдсан Н гэх этгээдээс гадна Ш.Раднаасэдийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Ариунболд ч нэр холбогддог. Д.Ариунболд нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирлаар ажиллаж байсан. Энэ агуулгаараа өнгөрсөн хугацаанд нүүрсний гэх хэрэгт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг холбоотой байж болзошгүй хэмээн шалгаж ирсэн.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • 1
    1111

    Hamgiin sain huulich hun dee. Huchtei orsoldogch hunii zoblong uzej ybaa gishuun dee. Tsag hugatsaa haruulna daa Mundag hun dee

  • З
    Зочин

    Энэ нөхөр их л шударга ёс яриад л байдаг . Гэтэл ойрын хүмүүс нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод байх юм. Яасан ч муу хүмүүстэй нөхөрлөдөг юм!

  • З
    Зочин

    харах царайны үл бүтэх этгээд хулгайч

  • З
    Зочин

    Раднаасэд хүний гараар могой бариулахдаа чадварлаг хүн. Өмнө нь Мэргэжлийн хяналтын дарга байхдаа Оймсондоо доллар нуудаг нөхдүүддээр өөртөө авилгал авч, нөгөөдүүл нь золиослогдон шоронд явдаг байсан бол одоо нүүрсний хулгайд бас л туслахууд нь золиослогдож, Аяа гэмгүй царайлан мултарч үлдэх арга сэдэж дээ.