“Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 20.6 сая мод тарьжээ

“Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш 20.6 сая мод тарьсан бөгөөд одоогийн байдлаар 90 хувийн ургалттай байна. Мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулан, 320 орчим байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдсэн ба 3200 хүн энэ салбарт байнгын ажлын байртай болжээ. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн найман хувийг ойн сан эзэлдэг ба үүнийг 8.6 хувьд хүргэх, цөлжилт газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газар нутгийг багасгах, ойн сангийн хүлэмжийн хийн шингээлтийг 11 хувиар нэмэгдүүлэх нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний зорилго.
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ:
2021-2024 он буюу бэлтгэл үе
2024-2026 он буюу эрчимжүүлэх
2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэх юм.



