Нохой, муурын үржил хязгаарлах ажилбарыг үнэ төлбөргүй хийж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:nohoi/MPA-PHOTO-11-8012.jpg

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар “Гэр хорооллын тэжээвэр нохой, муурын үржил хязгаарлах мэс ажилбар”-ыг наймдугаар сарын сүүлчээр Чингэлтэй дүүргээс эхлүүлсэн.

Одоо Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт энэ ажил үргэлжилж байна. Сүхбаатар дүүрэгт гэхэд өнөөдрийн байдлаар 187 нохой, муур хамрагдаж, үржил хязгаарлах ажил хэвийн үргэлжилж байгаа аж. Энэ ажилбар үнэ төлбөргүй хийгдэж байгаа юм.