Нүхэн жорлонд унасан сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйг аюулгүй гаргажээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:серёожа/361933607_270096265639511_7373605169233231515_n.png

Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Горькийн 19 дүгээр гудамжинд сэтгэцийн өөрчлөлтэй иргэн нүхэн жорлонд унасан тухай дуудлага мэдээлэл энэ сарын 08-ны өдрийн 13:11 цагт ОБГ-т иржээ.

Дуудлагаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 13:27 цагт очиход Дорноговь аймгийн харьяат иргэн А/34 настай, эмэгтэй/ 2.5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг 20 минут ажиллаж гарган нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.