Оюутнууд жилд 66 мянган төгрөгийг ЭМДШ-д төлнө

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:oyutan/367451398_329499949519747_2391260014577698438_n.png

Оюутан залуус тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй төлбөрийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлдөг. Тэгвэл энэ онд оюутнууд сард 5500 төгрөг, жилд 66000 төгрөг төлөх юм.

Мөн оюутнууд ЭМД-ын шимтгэлээ төлснөөр “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг” үзлэгийн 18-30 насны багцад багтах дараах үзлэг оношилгоонд хамрагдах боломжтой. Үүнд:

Биохимийн шинжилгээ /холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин/

Цус болон шээсний ерөнхий шинжилгээ

Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ

ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ

Хепатитийн В, С вирусийн эсрэг биет илрүүлэх хурдавчилсан сорил

Зүрхний цахилгаан бичлэг

Цээжний рентген зураг

Эмчийн үзлэг