Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 тохиолдол илэрчээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:TSEG/337715390_6662332657113728_1623022493724336938_n.jpg

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нийт 1874 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1427, гэмт хэргийн шинжтэй 138 дуудлага, мэдээлэл байна. Үүнээс,

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 56

Хүний биед халдсан 70

Эрүүлжүүлсэн 116

Хулгайлах 15 тохиолдол бүртгэгджээ.

Мөн өчигдөр 85 хэргийг шуурхай илрүүлж, 13 хэргийг нөхөн илрүүлсэн байна.