Х.Булгантуяа: Үе тэнгийн дээрэлхэлтийг анх удаа хуульчиллаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:Visual Toim/Amia horlolt visual/хүүхэд.jpg

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Тиймээс үүнтэй холбогдуулан Х.Булгантуяа сайд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр,

"Анх удаа "Үе тэнгийн дээрэлхэлт"-ийг хуульчилж өгсөн. Гэхдээ үүнд хуулийн санкцыг хатуу байлгахаас илүүтэй хүүхдэд туслан дэмжих, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, эцэг эхтэй нь хамтран ажиллах зэрэг асуудлыг тусгаж өгсөн" хэмээв.

Сургалтын орчин, дотуур байранд үе тэнгийн дээрэлхэлт гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ.