Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Д.Ганбат: Д.Мөнх-Эрдэнийг эрүүдэн шүүсэн зүйл байгаа юм уу. Би очиж уулзах бодолтой байна
30

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбатын зүгээс хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийг SWAT-ынхан зодож, яргалсан гэх мэдээллийг ШШГЕГ-аас тодруулахад үгүйсгэсэн тайлбарыг өгсөн.Үүнтэй холбоотойгоор Д.Ганбат гишүүн Д.Мөнх-Эрдэнэтэй очиж уулзаж, нөхцөл байдлыг тодруулна гэдгээ мэдэгдсэн бөгөөд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ч мөн адил цуг очиж уулзана гэсэн юм.



