Маргааш Улаанбаатарт 7 хэмийн дулаан байна

Бусад
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar namar/397335527_321599427168615_5236660860158696164_n.jpg

Аравдугаар сарын 31-ний 20 цагаас 11-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.