ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатар хотод -13 хэмийн хүйтэн, өдөртөө цас орохгүй

Бусад
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/257442265_196756842628098_4341178928485756570_n.jpg

Арваннэгдүгээр сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.