АН-ынхан авлигын дагнасан шүүх байгуулах хуулийг байнгын хороо дээр гацааж, ХЗБХ ирэх долоо хоног болтол хойшиллоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
50
legacy:huuli zuin baingiin horoo/309350815_508698307440139_8197280007508977384_n.jpg

Авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод буй. Тодруулбал, өчигдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр уг хуулийн төслийг УИХ-д даргад өргөн барьсан. Тиймээс өнөөдөр ХЗБХ-ны хурлаар хэлэлцэж, байнгын хорооны хурлын дараа Ерөнхий сайд чуулганд үг хэлэхээр төлөвлөөд байсан юм.

Гэвч ХЗБХ-ны хурал ирц бүрдэхгүй байгаа тул хурлыг ирэх 7 хоног хүртэл хойшлуулж, Ерөнхий сайдын чуулганд үг хэлэх асуудал ч хойшлогдлоо.

Эх сурвалжийн буйгаар ХЗБХ-ны ирц бүрдэхгүй, хуралдааныг хойшлуулсан нь АН-ын гишүүдийн бойкоттой холбоотой гэж бид өмнөх мэдээлэлдээ дурдсан. Тодруулбал, тэд байнгын хорооны хуралдаа орохгүй, цаашлаад чуулганы хуралдаанд орохгүй гэх мэдээлэл байна. Учир нь өнгөрсөн мягмар гарагт Эрдэнэтийн 49 хувийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогдсон ч түр хойшилсон. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал нь АН-ын эрх барьж үед шийдэгдсэн. Мөн АН-ын гишүүд, бизнесийн төлөөллүүд холбогдсон байдаг тул бойкет хийж байгаа нь энэ аж.

Хэрвээ авлигын асуудлаар дагнасан шүүх байгуулах асуудал чуулганаар орж батлагдвал Эрдэнэтээс эхлээд нүүрсний хулгай зэрэг шүүх дээр он удаан хугацаанд саатдаг, шийдвэр нь гардаггүй хэргүүдийг шийдэх боломж бүрдэх юм

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Yaraltai tusgai shuuhee baiguul ardchilsan namiihan ardiin namiin hulgaijuudj bga manan Mafi j bga odoo bga shuuhiihenj bga shine shuuh baiguulhiig husehgui humuus tiim untaad mongold heregtei mongoloo awrah shuuhee baiguulaad hurdan

  • З
    Зочин

    AN namiinhan luibarchin tonuulchin deeremchin hulgaich aluurchinguud shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Ажнай жонхуу сайханбилэг хүзүүгүй гээд алдарт авилгачидыг шоронд явуулах шүүх байгуулахыгш эд нар яахан дэмжих вэ ойлгомжтой. наанаа ардчилал гэдэг сайхан үг ашиглана цаанаа МАНгаруудаас дутахгүй бараг илүү гарах авилгач хулгайч нараар дүүрсэн бүлэглэл энэ намын нэрийг ашигладаг. жирийн гишүүд дэмжигчид, ардчилсан үзэлтэй шудрага залууст энэ үг хамаагүй.

  • З
    Зочин

    Авлиагчдыг сонгуулиар нь намнана даа. Ардчилсан нам бол авлигачдын нам

  • З
    Зочин

    Элбэгдоржийн явуулга амжилттай хэрэгжиж байна.