Ардчилсан нам иргэн нь баян Монголын төлөө ажиллана гэв

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:an ardchilsan nam shine/MPA_0294 copy.jpg

Монгол Улсын Их Хурал дахь Арчилсан намын бүлгээс өнөөдөр УИХ-ын даргад “ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сантай байх асуудлыг Үндсэн хуульд тусгасан. Монголчууд бид өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбараас олсон орлогынхоо нэг хувийг ч хуримтлуулж чадаагүй.

Уул уурхайн салбарын өгөөж айл өрхөд хүрдэг тогтолцоогоо олоогүй явж өдийг хүрсэн гэдгийг тус бүлгийн гишүүд сануулаад дээрх олон асуудлуудыг шийдвэрлэх гарц нь “ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хууль гэдгийг онцоллоо.

“ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл УИХ-ыаар батлагдсан тохиолдолд Төрийн нэртэй боловч дарга нарынх болчихсон, авлигын үүр уурхай болсон уул уурхайн компаниудыг хувьчлах, олон нийтийн болгож өөрчлөх бөгөөд, Засгийн газар уул уурхайн төслүүдээс эзэмших хувьцааны дээд хэмжээг 34 хувь хүртэл бууруулна.

Мөн уул уурхайн салбарын орлогоос Ирээдүйн өв сан байгуулж орлого төвлөрүүлдэг болгож, тус сангийн хөрөнгийг халамжид зарцуулдаг байдлыг таслан зогсоох аж. Ингэсэн тохиолдолд Ирээдүйн өв сан хойч үеийн Монголчуудад очих ёстой өв, Монголын эдийн засгийн баталгаа болох ажээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Эрх барьж байхдаа улс орноо цөлмөсөн гай чинь эдийн засаг .ард түмний амьдралд нөлөөлж байгаагаа яримаар юм даө.Пүрэвдорж гишүүн л үнэн үг хэлсэн шүү

  • З
    Зочин

    АН сонгуульд орохгүй л байвал ард түмэн баярлана. АН хулгайчдаар дүүрэн болохоор иргэд сайхан үгэнд нь хулхидуулаад мэддэг болчихсон. Одоо хууртагдахгүй. Эхлээд Элбэгдорж, Х.Баттулга, Баярцогт, Сайханбилэг гээл луйварчдаа намаасаа хөөчих. Тэгээд Монголын төлөө гэж ярь.