Т.Доржханд: “Сахал“ хочтой Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголбанк, Сангийн яамыг КАССЫН МАШИН шиг ажиллуулж байсан

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Dorjhand gishuun/ыбуө.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаанаар авлигын шүүх байгуулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Сахал" хочтой Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголбанк, Сангийн яамыг КАССЫН МАШИН шиг ажиллуулж байсан. Засгийн газрын хуралдаанаар оруулаад нууцлуулсан гэрээнээсээ 1 их наяд төгрөгийн хулгай хийсэн байдаг шүү" гэлээ.

Харин түүний хариуд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Өнгөрсөн хугацаанд энэ илэрсэн том хэмжээний авлигачид анхан шатны шүүхэд цаг хугацаа хождог, ял завшдаг схем рүү орсон. Тэрбумын их наядын хулгайчид нь хэдэн сая төгрөгөөр торгуулаад л гарч байна" гэлээ.