ЧУУЛГАН: ХЭҮК-ын даргаар Д.Сүнжидийг томиллоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:sunjid HEUK/MPA-Z-2023-4-1-1-1-8445 copy.jpg

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХЭҮК-ын даргыг томиллоо. Тодруулбал, ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Сүнжидийг хуралд оролцсон гишүүдийн 64 хувийн саналаар дэмжиж, томилсон юм.

Д.Сүнжид нь 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар,

2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр,

2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар,

2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар,

2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар,

1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор,

2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр сонгогдсон юм.