Н.Учрал: Цаашид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хуулиар баталгаажуулах тал дээр онцгойлон анхаарна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:man buleg/uchral togtoh/300A6718 copy.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Цахим сайтыг хязгаарласантай холбоотой асуудал болон Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаарх мэдээллийг сонсож, хэлэлцсэн бөгөөд энэ талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал,

"Хэвлэл мэдээллийн байгууллага хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Домайн нэрийг ашиглах журмыг ХХЗХ баталсан байдаг.

ХХЗХ нь ЦХХХЯ-ны агентлаг биш. Энэ хороо нь хэн нэгнээс хараат биш гэсэн үг бөгөөд хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага юм. Цаашид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хуулиар баталгаажуулах тал дээр онцгойлон анхаарна. Тиймээс МСНЭ-ээс ирүүлсэн шаардлагыг хүлээн авч, миний хувьд салбарын сайдын хувиар ажиллах байр суурьтай байна.

Мөн домайн нэрийг бүртгэх, ашиглах журмыг ХХЗХ өнөөдөр хуралдаж байгаа талаар мэдээлсэн" гэв.