УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан энэ долоо хоногийн БЯМБА гарагт болно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Chuulgan/chuulgan 2023/385880875_305698045425420_5220120288560682995_n.jpg

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохиох юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 196 тоот захирамж гарган, энэхүү ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан энэ долоо хоногийн бямба гарагт Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 40 минутад эхэлнэ