Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Дэлгэрсайхан: Хүний машины янданг тайлаад хулгайлаад сууж байдаг хулгайч гэж юу байдаг юм
10

Хот хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан түгжрэлийг бууруулах үндэсний хорооны шийдвэр болон автобусны тендерийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрбээр "Хүний машины янданг тайлаад хулгайлаад сууж байдаг хулгайч гэж юу байдаг юм. Бидний хардлагаар приус зарж байгаа ченжүүд анхнаасаа тайлаад зарж байна. Эсвэл жолооч өөрөө яндантай, яндангүй явж болно гээд зарж байгаа. Түүнээс биш ямар юмны хулгай байдаг юм" гэх байр суурийг илэрхийллээ.



