ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Г.Занданшатар ХЭҮК-ын гишүүдтэй хорих ангид очиж, Д.Мөнх-Эрдэнийн нөхцөл байдалтай танилцаж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:munherdene yriltslaga/386465551_1082697136478565_4278175732211343867_n.png

УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын гишүүдтэй хамт яг одоо нээлттэй хорих 441 дүгээр ангид очжээ. Тэрбээр тус ангид ял эдэлж буй АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийн нөхцөл байдалтай танилцаж байгаа аж. Тодруулбал, иргэн Д.Мөнх-Эрдэнийн ар гэрийнхний зүгээс түүний бие халдаж, эрхийг нь зөрчиж байна гэх мэдээллийг удаа дараа өгсөн байдаг.

Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын дарга Д.Сүнжидийг томилогдох үеэр "Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудал өнөөдөр хөндөгдөж байна. Тэр иргэн олон нийтэд хандаж, захидал хүртэл бичсэн байна. ХЭҮК-ын гишүүд айгаад очиж чадахгүй байгаа бол би хамт очъё" хэмээсэн байдаг.

Энэ мэдээллийнхээ мөрөөр тэрбээр ийнхүү ХЭҮК-ын гишүүдийг дагуулан нөхцөл байдалтай нь яг одоо танилцаж байна.