Л.Гантөмөр: Би болон миний эхнэр нэг халбага ч нүүрс зарсан асуудал байхгүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Gantumur Lu/gantumur.jpg

Нүүрсний сонсгол Төрийн ордонд гуравдахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулсан улстөрчид болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийг зарласан. Тухайлбал,

УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг

"Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын охин Р.Азбаяр

АН-ын дарга Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул

УИХ-ын гишүүн асан Д.Зоригт

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хамтран "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Улмаар захирал нь 50 мянган тонн нүүрсний гэрээ байгуулсан гэдгийг Б.Энхбаяр сайд танилцуулсан юм.

Тэгвэл уг асуудалд АН-ын дарга Л.Гантөмөр дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Би болон миний эхнэр нэг халбага нүүрс зарсан асуудал байхгүй. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр улстөржүүлсэн мэдээлэл хийж байна" хэмээсэн юм.