Хэнтий аймагт 200 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/дүрэмт хувцас/NewFolder/аиөаө-1.jpg

Сургуулийн өмнөх насны хүүхдийг ая тухтай орчинд сургаж, төлөвшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгаа билээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд 200 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс ажилласан байна.

Тус ажлын зураг төслийг “АВТОКАД” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Чандмань Буудай” ХХК хийж гүйцэтгэж тус аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар гүйцэтгэжээ.