ГССҮТ: Сүүлийн 4 хоногт 553 хүн халтиргаанаас үүдэн гэмтсэн

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/12/shineer/жэужэужэужэжу-1.jpg

Нийслэлийн хэмжээнд авто зам, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байна гэдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Сүүлийн 4 хоногийн байдлаар ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн иргэдийн тоо хоёр дахин өссөн байна. Халтиргаа гулгааны үеэр осол гэмтлийн тоо өсөж, өдөрт 130-170 хүн тус эмнэлгээс тусламж авахаар ирж байгаа аж. Тухайлбал,

Арванхоёрдугаар сарын 15-нд 91хүн

Арванхоёрдугаар сарын 16-нд 132 хүн

Арванхоёрдугаар сарын 17-нд 174 хүн

Арванхоёрдугаар сарын 18-нд 161 хүн зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдсэн байна.

legacy:_shariljjj/дүрэмт хувцас/NewFolder/411945917_908533383987273_7335993115683521445_n.jpg