Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хөрсөн дээрээ -51 хэм хүрчээ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/328946377_1629447897516200_1494954535570115187_n.jpg

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цочир хүйтэрнэ гэдгийг ЦУОШГ-аас анхааруулсан билээ. Тэгвэл хамгийн хүйтэн аймаг гэгддэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд өнөөдөр өглөө буюу арванхоёрдугаар сарын 20-нд хөрсөн дээрээ -51,6 хэм хүрчээ.

Энэ нь одоогоор суурин газрын хөрсөн дээрх хамгийн их цочир хүйтрэлт болж байгаа юм.