Хэнтий аймгийн Биндэр суманд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:8  4/shine/цц.jpg

Сургуулийн өмнөх насны хүүхдийг ая тухтай орчинд сургаж, төлөвшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж буй.

Тэгвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд 200 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс ажиллалаа.

Тус ажлын зураг төслийг “АВТОКАД” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Чандмань Буудай” ХХК хийж гүйцэтгэж тус аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар гүйцэтгэж ажилласан байна.