Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа алба хаагч нар боксын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/дүрэмт хувцас/412266017_764436942378201_2047569596602982064_n-1.jpg

Онцгой байдлын байгууллагаас ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа хоёр алба хаагч боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, алт, мөнгөн медаль хүртсэн байна.

Тодруулбал ОХУ-ын Онцгой байдлын яамны Гал эсэргүүцэх болон Иргэний хамгаалалтын академийн сонсогч, суралцагчдын дунд болсон боксын нээлттэй тэмцээний 63.5 кг-ийн жинд III дамжааны курсант Д.Ганбаяр алт, I дамжааны курсант, дэд ахлагч Н. Мөнхжаргал мөнгөн медалийн эзэн болжээ.