Д.Амарбаясгалан: 2024 оны Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
30
legacy:Умаахан зураг/1215/hghg.jpg

Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд тэрбээр,

"2024 оны Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа.

Энэ оны 9 сарын 22-нд Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх 4 сарын хугацаа өгсөн.

Тэгвэл ЗГ-аас ажлын хэсэг гарч Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг 3 сарын хугацаанд бүрэн биелүүллээ.

Тус байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 5 хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй.

Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэдэнд орж яадгын ямар хэрэгтэй юм бэ ждү чин хулгайчаа бузар новшоо чи далд орооч

  • Z
    Zochin

    Нүүрсний хулгайн мэдээгээ дарах санаатай бгаа юм байхдаа хөөрхий. Асуудал үүсэхээр өөр нэг сенсац босгож ирж нөгөө мэдээг нь дарж өгдөг Өнөрөө нь байхгүй хэцүү л байгаа байхдаа хөөрхий.

  • З
    Зочин

    Арчаагүй засаг,эниигээ гавяа мэт зарлаад,,тэгээд далбаагүй жагсах байсан юм ууу,танай үасгиин арчаагүй байдал бүх салбарт иим байгаашдээ