“Улаанбаатар гурил” ХХК-ийн гурилын үйлдвэрийн агуулах шатжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/цэвэрлэгээ/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-4.jpg
legacy:_shariljjj/Намуу/цэвэрлэгээ/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-5.jpg

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 5 дугаар хороо, “Улаанбаатар гурил” ХХК-ийн гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 06:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

legacy:_shariljjj/Намуу/цэвэрлэгээ/Dw0yaaGS6eYREAx5WZAc.png