УБЦТС: 70047004 дугаараас өөр нэмэгт дугаар ажиллуулаагүй. Үнэн бодит мэдээллийг цахим хуудаснаас авах боломжтой

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:УБЦТС/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 70047004 утаснаас гадна, санал хүсэлт хүлээн авах, нэмэлт холбогдох дугааруудыг цагийн хуваарийн дагуу нэмж ажиллуулж байна” гэдэг ташаа мэдээлэл гарч иргэдийг төөрөгдүүлж, бухимдал үүсгэж байгаа.

Тэгвэл, УБЦТС ТӨХК-аас "70047004 утаснаас гадна, санал хүсэлт хүлээн авах, нэмэлт холбогдох дугааруудыг цагийн хуваарийн дагуу нэмж ажиллуулж байна гэдэг нь ташаа мэдээлэл. Цар тахлын үед эдгээр нэмэлт дугааруудыг хэрэглэж байгаад одоо ашиглахгүй болсон. Цаашид үнэн бодит мэдээллийг компанийн албан ёсны цахим хуудас https://www.facebook.com/ubedn-аас авахыг зөвлөе" хэмээн мэдэгдсэн байна.

legacy:УБЦТС/412779953_758857579618200_8009213330800326579_n.jpg