Шинэ жилийн худалдааг 12 байршилд, гэрлэн чимэглэлийг 17 гудамжинд хийж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/Намуу/зураг/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-3.jpg

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхайгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 17 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 87 хувьтай байлаа. Энэ үеэр дүүргийн удирдлагуудыг өөрсдийн нутаг дэвсгэртээ шинэ жилийг угтсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хийх ажлуудаа эрчимжүүлж, энэ долоо хоногт багтаан дуусгах үүрэг өгсөн. Энэ хүрээнд шинэ жилийн худалдааг 12 байршилд, мөсөн гулгуурын талбайг есөн байршилд, гэрлэн чимэглэлийг 17 гудамжинд хийхээс эхнээсээ ашиглалтад ороод буй. Сүхбаатарын талбай болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт 97 хувьтай байна.