Өнөөдөр Сүхбаатарын талбайд Жазз хөгжмийн тоглолт болно

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Талбай зул/321986418_1237372686992549_3653579847509219975_n.png

Сүхбаатарын талбай буюу нийслэлийн төв талбайд энэ сарын 24-30-ны хооронд өдөр бүр 18:00 цагаас урлагийн тоглолтууд зохион байгуулж байгаа гэдгийг өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдөр төв талбайд Жазз хөгжмийн тоглолт болох аж.

Талбайд цуглаж буй нийслэлчүүд, жуулчдад зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын хамт олон шинэ жилийн баярын худалдаа, үйлчилгээг асар майхан болон явуулын цэгээр хүргэж байгаа юм.

legacy:Амараа зураг/Талбай зул/412902457_709791601344754_6280230978718153477_n-151741-2118552492.jpeg