Уран сайхны гимнастикчид “Шион кап-2023” тэмцээнд амжилттай оролцлоо

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/shine/шион кап.jpg

Япон улсын Осака хотноо энэ сарын 23-25 -ны өдрүүдэд “ШИОН КАП-2023” уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээн боллоо. Тэмцээнд Япон, Монгол, БНХАУ, АНУ, БНСУ, БНХАУ-ын Тайван, БНХАУ-ын Хонг Конг гэх 7 улсын 24 клубийн 490 тамирчид өрсөлдөв. Харин манай улсаас уран сайхны гимнастикийн “Starlit” клубийн 12-оос доош буюу бага насны ангилалд 13 тамирчин, дасгалжуулагч багш Б.Эрдэнэзаяагийн удирдлагад амжилттай оролцлоо.

Тэмцээний амжилтаас дурдвал,

Багийн төрөлд Starlit-1 дүгээр баг 10.850 оноогоор (Тамирчин Ц.Билгүүндарь, О.Аялгуу, М.Энхжин, Б.Энхжин, Х.Хулангоо) нар тусгай байр

Ганцаарчилсан төрөлд 2016-2017 насны ангилалд 20 тамирчид өрсөлдсөнөөс Мөнх-Одын Энхжин 25.150 оноогоор тусгай 5-р байр, Одбаярын Аялгуу 23.200 оноогоор тусгай байр, Төмөрбаатарын Хулан 23.150 оноогоор тусгай 7-р байрт,

2015 оны ангилалд 29 тамирчид өрсөлдсөнөөс Баярдоржийн Жаргалан 20.700 оноогоор тусгай 6-р байр,

2014 оны ангилалд 19 тамирчид өрсөлдсөнөөс Батсуурийн Ану-Үжин 24.350 оноогоор 3-р байр хүрэл медаль,

2013 оны ангилалд 46 тамирчид өрсөлдсөнөөс Энхтайвангийн Цэцэн 29.300 оноогоор тусгай 6-р байр,

2012 оны ангилалд 30 тамирчид өрсөлдсөнөөс Өлзийбатын Амина 27.100 оноогоор тусгай 5-р байрт тус тус шалгарч өрсөлдлөө.