ЗТХЯ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ТЭЗҮ дэмжигдлээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Gashuunsuhait/төмөр зам.jpg

Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, дэмжлээ. Энэ талаар ЗТХЯ-аас,

"Гашуунсухайт-Ганцмод боомтуудыг холбох хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын дэлгэмэл урт 32.7 км, жилд 30 сая.тонн ачаа тээх хүчин чадалтай, 1 дүгээр зэрэглэлийн, хос болон дан замтай, гүүрийн нийт урт 9.1 км" гэх мэдээллийг өглөө.