Налайх, Тэрэлж, Эмээлтийн төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/зураг/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-16.jpg

2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, үр дүнг тооцох жил болгон зарласан.

Энэ хүрээнд Налайх, Тэрэлж, Хоолт, Түргэний гүүр, Хөшигийн хөндий, Эмээлт, Баруун туруун гэсэн Улаанбаатар хот тойрсон төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулсан байна. Ирэх онд нийт төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулна хэмээн мэдэгдлээ.