Хүүхдийн хэмээн алдаршсан Н.Энхбаяр хүний гавьяат эмч боллоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/зураг/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-18.jpg

"Бурхан андууд" эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эмч цол хүртлээ. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөрт зориулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа Төрийн ордонд өнөөдөр өглөө боллоо.

Монгол Улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хүн ардын эрүүл энхийн манаанд олон жил тууштай ажилласан эл эрхэм олон түмний дунд хүүхдийн Н.Энхбаяр хэмээн алдаршиж, олон бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэсэн ачтан юм.