Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Мальдив Улс руу нэгдүгээр сарын 12-ноос эхлэн визгүй зорчино
00

Бүгд Найрамдах Мальдив Улс руу манай улсын иргэд нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой боллоо.
Дели хотноо өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм.



