Н.Өнөрцэцэгийн эгч: Дүүд маань ямар хэрэг тохож, хэлмэгдүүлэх гээд байгаа юм. Ингээд хорьсоор байвал бид цаашид суулт хийнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 21 сек
60
legacy:unuruu setguulch/өнөрөө эгч.jpg

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсонтой холбогдуулан түүний ар гэрээс хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр түүний эгч,

"Биднийг байраа яаж авсан. Амьдрахгүй байж ямар мөнгөөр байр авсан гэж шалгаад байгаа юм. Малчин хүн байр авч болохгүй юм уу. Малчин гэхээрээ айлын хаяанд гэр бариад амьдарч болохгүй шүү дээ. Үүнийг шалгаж, мөрдөөд байгаа нь муухай байна. Бид бүгд хөдөө амьдардаг. Дүүтэйгээ уулзах гээд 7 хоноод нэг ирэхээр зөвшөөрлийн бичиг өгөхгүй. Дээрээс тамга дарж өгнө гээд өгдөггүй. Үүнийг хангаж өгөөч ээ гэж хүсмээр байна. Холбогдох хүмүүсээс нь.

Мөн биднийг сайн шалга. Бидэнд хэдэн мал л байна. Биднийг сайн ухвал хэдэн банкнаас малчны зээл л гарна. "8 ишигний" хэрэг дээр 80 настай эмээг мөнгө угаах хэргээр яллах гээд байсан юм чинь одоо миний дүүг яах гээд байгааг нь үнэхээр гайхаж байна. Дүүд маань ямар хэрэг тохох гээд байгаа юм, юугаар хэлмэгдүүлэх гээд байгаа юм. Үүнд маш их гомдолтой байна. Бас их хардаж байна.

Сар бүр сунгасаар байгаад цааш нь яллаад явуулчих байх гэсэн хардлага төрж байна. Дүү минь өөрийн хувийн амьдралаа хойш нь тавьж, ард иргэдийн мэдэх эрхийг хангаж явсныхаа төлөө хоригдож байна. Дүү минь ЖДҮ, БЗС-аас зээл аваагүй. Энд холбогдсон хүмүүсээ яллаач ээ. Өнгөрсөн 30 хоногийн удаан хүлээсэн ч дахин 30 хоног хорих болсонд үнэхээр их гомдож байна. Цаашдаа хориод байвад бид талбай дээр сууж үр дүнг нь гаргахаас өөр аргагүй. Дүү маань тэнд өдөр хоногийг яаж өнгөрөөж байгааг нь бид мэдэхгүй.

Дүү маань хорих хэмжээний хэрэг хийгээгүй, гадуур шалгаад өгөөч ээ гэж гуймаар байна" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чи! Монголын хууль шүүхийн байгуулалгыг хэрэг тохдог гэж доромжилолоо!!!! Чи нэн янзаараа удахгүй дүүтэйгээ нэг өрөөнд орж хууч хөөрөх биз.

  • З
    Зочин

    Чи монголын хууль шүүх байгуулалгыг хэрэг тохдог гэж гүтгэлээ. Энэ үгнийхээ хариуцлагыг хүлээнэ шүү!!!??? Чи удахгүй дүүтэйгээ нэг өрөөнд орж хууч хөөрч суух биз. Суулт хий хий. Суугаад бай. Хуулийн дээр хэг ч байдаггүй юм шүү. Уул нь.

  • З
    Зочин

    худлаа шударга царайлаад эх орныхоо нүүрсийг цөлмөж бсан юм бна лээ ш дээ хүмүүс үнэний ортой юм ярина л даа

  • З
    Зочин

    гараад ирвэл бас л нүүрсээ хулгайлна ш дээ

  • З
    Зочин

    та нар ингэж жүжиглээд хэрэггүй ээ, сэтгүүлч нэр зүүхээр хууль үйлчлэхгүй нүүрс ч хулгай хийж болдог, хүн доромжилж болдог, хуулийн байгууллага хорь шахам удаа дуудахад очихгүй байж болохгүй ээ. бүгд л хуулийн өмнө адилхан байх ёстой

  • И
    ИРГЭН

    Хөөе чи нөгөө нүүрсний хулгайч хамтарсан эгч нь мөнүү. Учируулсан хохирлоо төл ХАРИУЦЛАГАА хүлээ .