ОБЕГ: 8 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон байсан тул хаалгыг онгойлгон, ээжид нь хүлээлгэн өгөв

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-2.jpg

Баянгол дүүргийн ... дугаар байрны 3 дугаар орцонд 8 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг Онцгой байдлын алба хаагчид ажиллаж, хаалгыг онгойлгон ээжид нь хүлээлгэн өгсөн байна.

Тодруулбал "8 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон, цахилгаан зууханд хоол хийж байсан хиншүү үнэртээд байна" гэх дуудлага мэдээлэл өчигдөр өдрийн 13:56 цагт ОБГ-т ирсэн бөгөөд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Г /8 сартай, эрэгтэй/ нь гаднаасаа цоожлогдсон байсныг 8 минут ажиллаж хаалгыг онгойлгон хүүхдийг ээжид хүлээлгэн өгчээ.