Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Н.Насанбат: 2024 оны нийслэлийн цэргийн бүртгэл 1-р сарын 04-нөөс 1-р сарын 19-ны өдөр хүртэл үргэлжилнэ
00

Нийслэлийн цэргийн штабаас цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат "2024 оны нийслэлийн цэргийн бүртгэл 1-р сарын 04-нөөс 1-р сарын 19-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд болон 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд харьяа дүүргийн хороондоо биеэр очиж бүртгүүлэхээс гадна E-Mongolia системээр бүртгүүлэх боломжтой" гэв.



