Дэлгэцийн донтолтоос үүдэж хүүхэд огцом ууртай болж, нойр муутай болдог

Техник технологийн хөгжил асар хурдтай нэмэгдэхийн зэрэгцээ бага насны хүүхдүүд дэлгэцэд донтох эмгэгтэй болох эрсдэл ч нэмэгдсээр байна. Тэгвэл дэлгэцийн донтолтоос болж бага насны хүүхдүүдэд сэтгэлзүйн хувьд дараах шинж тэмдэг илэрдэг байна. Тодруулбал,
Огцом ууртай болох
Мартамхай болох
Нойрондоо муудах
Анхаарал тогтворгүй болох
Зүүдэндээ ярих, босож явах
Сэтгэл санаагаар унах, дуугаа хураах зэргээр өөрчлөлт ордог байна.
Хэрэв хүүхдэд тань дээрх шинж тэмдгүүд илэрвэл эцэг эхчүүд та бүхэн дараах зөвлөмжийг дагаарай.
Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах, тэдэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрүүлж, цаг гаргах
Хүүхдийнхээ зөв үйлдлийг үргэлж сайшааж, урамшуулж байх
Хүүхдийнхээ сонирхлыг байнга дэмжиж, сонирхлоо хөгжүүлэх боломж бололцоогоор хангах
Хүүхдэд гэртээ тав тухтай байх боломж, бололцоо бүрдүүлэх
Хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулан, багштай нь байнга холбоотой байх шаардлагатай.



