СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр айлын 8 том хүн, 2 хүүхэд угаартаж эмнэлгийн тусламж авчээ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:2024/10/угаар copy (3).jpg

Нэгдүгээр сарын 04-ний өдрийн 05 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Дарь-Эхэд байрлах гэртээ 7 хүн угаартсан байна” гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад энэ оны ирүүлсэн байна. Шалгалтын явцад 19-44 насны 5 хүн, 1 настай, 8 настай эмэгтэй хүүхдүүд урьдчилсан байдлаар угаартсан байсныг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Мөн өдрийн 06 цагийн үед “Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны дугаар тоотод байрлах гэртээ угаартсан” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 20-28 насны 3 хүн, 4 настай эмэгтэй хүүхэд угаартсан байсныг тогтоон, шалгалтын ажиллагааг хийж байгаа аж.

Иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэсэн байна.