“Шатахуун өгсөнгүй“ гэх шалтгаанаар түгээгч эмэгтэйг түлхэж унагаасан “Н” гэгчийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/Намуу/medee/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-10.jpg

"Шатахуун өгсөнгүй" гэх шалтгаанаар түгээгч эмэгтэйг түлхэж унагаасан этгээдийг 100 мянган төгрөгөөр торгожээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын гадна жолооч нар хоорондоо маргалдаж, зодолдсон үйлдэлд иргэн “Н” гэгчид Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.