Жил бүр халиа тошингоос урьдчилан сэргийлэх ажилд 300 сая төгрөг төсөвлөдөг

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:uyer selbe hothon/halia/халиа.jpg

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүссэнтэй холбоотойгоор НЗД-ын орлогч О.Номинчимэг болон ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан нар мэдээлэл өгсөн. Энэ үеэр ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан,

"Улаанбаатар хотын Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулагдсан байгаа. Мастер төлөвлөгөөний шатанд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээ болох үерийн хамгаалалтын далан шугам болон борооны ус зайлуулах шугам сүлжээний төлөвлөлтүүд явж байдаг. Жил бүр халиа тошингоос урьдчилан сэргийлэх ажилд 300 сая төгрөгийн төсөв тавигддаг. Үүн дагуу халиу, тошноос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг" хэмээв.