Х.Нямбаатар: Өчигдөр Замын-Үүд рүү дахин 50 автобус хөдөлсөн. Маргааш дахин 50 автобус хөдөлнө

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:yutong bus/16.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар их багтаамжийн метро байгуулах болон нийтийн тээврийн шинэчлэлийн талаар танилцуулж байна.

Энэ үеэр тэрбээр, "Өчигдөр Замын-Үүд рүү 50 автобус хөдөлсөн. Маргааш дахин 50 автобус хөдөлнө. Энэ маягаар явсаар энэ сарын сүүл гэхэд 600 автобусаа авч ирнэ" гэв.

Сануулахад, өнгөрсөн сарын 29-нд эхний 35 автобус ирж, одоо үйлчилгээнд явж буй билээ.