АТГ: “Ногоон автобус“-ыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийснийг тогтоосон

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:niitiin teever/nogoon avtobus/ногоон.jpg
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/2.6/түшт/410816361_1525557811632377_5214991830858875492_n.jpg

Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 27 хүнийг яллагдагчаар татан шалгаж буй бөгөөд автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг тогтоожээ.

Үүнтэй холбогдуулан АТГ-аас дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,

"АТГ-аас “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг тогтоосон. Хохирол 134,5 тэрбум төгрөг. Үүнээс мөрдөгчид 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан" гэх мэдээллийг өглөө.