СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч осол гаргаж, зорчиж явсан 7 настай хүүхэд амь насаа алджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF (1).jpg

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 04 цагийн үед “Сэлэнгэ аймгийн Баянгол сумд зам тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 46 настай, эрэгтэй М нь Porter маркийн автомашиныг жолоодож яваад онхолдсоны улмаас тус машинд зорчиж байсан 7 настай, эмэгтэй хүүхэд нас барсан маш харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар жолооч М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.