ТАНИЛЦ: 2024 онд бүх нийтээр амрах тэмдэглэлт болон баярын өдрүүд

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:2025/11/dalbaa.jpg

2024 онд бүх нийтээр амрах тэмдэглэлт болон баярын өдрүүдийг танилцуулж байна. Энэ оны 4, 8, 9, 10-р саруудаас бусад саруудад бүх нийтийн амралтын өдөр таарч буй аж.

1-р сар: Шинэ жилийн баяр 2024.01.01 /даваа гараг/

2-р сар: Сар шинийн баяр 2024.02.10-12 /бямба-даваа гараг/

3-р сар: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 2024.03.08 /баасан гараг/

5-р сар: Бурхан багшийн Их дүйчин өдөр 2024.05.23 /пүрэв гараг/

6-р сар: Эх, үрсийн баяр 2024.06.01 /бямба гараг/

6-р сар: 2024 оны УИХ-ын сонгууль 2024.06.28 /баасан гараг/

7-р сар: Үндэсний их баяр наадам 2024.07.11-15 /пүрэв-даваа гараг/

11-р сар: Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2024.11.02 /бямба гараг/

11-р сар: Улс тунхагласны баяр 2024.11.26 /мягмар гараг/

12-р сар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр 2024.12.29 /ням гараг/ тус тус тохиож байна.