Дархан цаазат газраас орж ирсэн халиун бугад биотехникийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/shine/халиун буга.jpg

Увс нуурын дархан цаазат газрын Тэсийн хэсэг Нарийны голд Халиун буга орж ирсэн гэх иргэдийн мэдээллийн дагуу Увс нуурын дархан цаазат газрын байгаль хамгаалагчид газар дээр нь ажиллалаа.

Тэс сумын ЗДТГ-ыг дарга Г.Цогт-Очир, Увс нуурын ДЦГ-ын Тэс хэсгийн байгаль хамгаалагч Д.Тулгаа, Сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Очхишиг, Сумын Байгаль хамгаалагч н.Бямбажав нартай хамтран өвс, тэжээл тавьж өгсөн бөгөөд Тэс нутгий зон олонд хандан нутагтаа ирсэн Халиун бугыг айлгаж, цочоохгүй, үргээж, хөөхгүй байж, өвс тэжээл дөхүүлж, зэрлэг амьтанд ээлтэй хандахыг хүслээ.