ЦУОШГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:2025/11/250039422_484439259365046_6576021321614845511_n1.jpg

Энэ сарын 17-н буюу өнөөдрөөс ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

2024 оны 02-р сарын 16-ны 20 цагаас 02-р сарын 17-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

ЦУОШГ