Иргэдээс эмийн үнэ, чанартай холбоотой мэдээлэл авч, ирэх сард сонсгол хийнэ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/04/oooo/0145.jpg

Цахим орчинд зарим эмийн сан эмийн үнийг үндсэн үнээсээ 7 нугалсан үнээр зарж байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ мэт эмийн худалдаатай холбоотой олон асуудал бий. Үүнтэй холбоотойгоор ирэх сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөлвлөсөн гэдгийг албаныхан хэлж байна.

Тиймээс “D-Parliament” аппликэйшнээр дамжуулан иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг хүлээн авч эхэлсэн байна.