ТОДРУУЛГА: Даланзадгадын ДЦС-д дэлбэрэлт болсон нь үнэн. Бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэв

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:даланзадгад ДЦС.png

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ДЦС-д дэлбэрэлт болжээ. Улмаар гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа аж. Тодруулбал,

Өнөөдөр /2024.04.01/ 04:10 цагийн орчимд станцад хүчтэй тэсрэлтийн чимээ гарч станц дотоод хэрэгцээгүй болжээ. Үзлэг хийхэд бойлерийн конденсатын бак задарч, бакны задарсан хэсэг дотоод хэрэгцээний трансформаторыг цохиж гэмтээсэн аваар гарсан байна.

Тус ДЦС-аас "Дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд гэмтлийг яаралтай засварлахаар ажиллаж байна. Тиймээс дулааны хэрэглээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж үзлэг шалгалт хийж байна" хэмээн мэдэгдлээ.