Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Даланзадгадын ДЦС-д гарсан гэмтлийг засварлаж, хэвийн үйл ажиллагаанд шилжжээ
00

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ДЦС-д дэлбэрэлт болж, тэг зогсолт хийсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл гэмтлийг өчигдөр орой 22:00 цагийн үед засварлаж дууссанаар хэвийн үйл ажиллагаанд шилжсэн гэдгийг орон нутгаас мэдээлэв.
Сануулахад, өчигдөр /2024.04.01/ 04:10 цагийн орчимд станцад хүчтэй тэсрэлтийн чимээ гарч станц дотоод хэрэгцээгүй болжээ. Үзлэг хийхэд бойлерийн конденсатын бак задарч, бакны задарсан хэсэг дотоод хэрэгцээний трансформаторыг цохиж гэмтээсэн аваар гарсан байдаг.



